Бидний тухай


OCOUTURE брэнд нь хувцас загварын хамгийн нарийн ажиллагаа болох Haute Couture чиглэлээр үндэсний болон гоёлын, өдөр тутмын бэлэн хувцаснууд урладаг үндэсний үйлдвэрлэгч брэнд юм.

Азийн Шилдэг Дизайнер, СТА Д. Отгонжаргалын 15 жилийн туршлага дээр бий болсон OCOUTURE брэнд нь “Шинэ санаа шинэлэг загваруудаар хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн урлаж, үнэ цэнэ сэтгэл ханамжийг бий болгож загварын чиг хандлагыг тодорхойлогч шилдэг хамт олон байна” гэсэн эрхэм зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Гоёлын даашинз, хуримын хувцас, үндэсний хувцас, өдөр тутмын хувцас, home decor зэрэг Өү Кутюр брэнд бүхий дахин давтагдашгүй гараар чимэглэж бүтээгдсэн чамин тансаг загваруудыг урлаж хэрэглэгч нартаа үйлчилж байна.

Үүсэн байгуулагдсан цагаасаа хойш жил болгон бие даасан загварын шоуг зохион байгуулж амжилттайгаар үйл ажиллагааг үргэлжлүүлж буй өндөр зэрэглэлийн брэнд юм.

2023

Солонгос улсад Загварын Шоугаа зохион байгуулж, Азийн хошоо “Шилдэг дизайнер” шагналыг хүртэв. Мөн “OCouture Fashion Show 2024” загварын шоуг 10 дах жилдээ монгол улсдаа амжилттай зохион байгуулав.

2022

“O Couture High Fashion Show”-г долоо дахь жилдээ зохион байгуулав.

2021

Монголын анхны “WINTER GARDEN” нэртэй entertainment,  fashion show-г зохион байгуулсан.

2020

Салбар дэлгүүрүүд нэмэгдэж өргөжин тэлэв.

2019

Есөн Эрдэнэ загварын шоуг анх удаа бүрэн хэмжээний загварын шоу болгож MongolHD телевизийн баг хамт олонтой амжилттай зохион байгуулав.

2018

Хятадын зах зээлд гарч Хөх хотод загварын шоуг амжилттай зохион байгуулсан.

2017

Үйлдвэрийн өргөжилт шинэчлэлтийг хийсэн.

2015

Уламжлал болсон O Couture Haute Fashion Show-ны эхлэлийг тавьсан.

2014

Үүсгэн байгуулагдсан

© 2025 он. O Couture. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.