SS24 Lunar Main Collection

“Хүрд Эрдэнэ” коллекц
ӨҮ КУТЮР брэнд нь өсөлт дэвшил хөгжил, эрч хүчийг билэгдсэн ногоон модон луу жилийн цагаан сард зориулсан дахин давтагдахгүй тансаг хийцтэй “Хүрд Эрдэнэ” цуглуулганы үргэлжлэлийг танилцуулж байна.
Монголчууд бид анагаах ухаан, энергийн ухаан, шинжлэх ухаан, ахуйн ухаан гээд давхар зүйлсүүдийг илэрхийлсэн бахархалт сайхан үндэсний хувцасны соёлтой ард түмэн билээ.
Дахин давдагдашгүй гар ажиллагаа бүхий чимэглэл, хийц загвар, хүр хорхойн торго нь тансаг эрхэмсэг байдлыг илэрхийлнэ.
Хүний 7 чакраг идэвхижүүлэх ягаан, цэнхэр, ногоон, улаан өнгөнүүдийн сонголттой хүний хамгийн их гэмтдэг хоолойн хүрдийг хамгаалсан захны дотор талыг ногоон өнгийн торгоор сэтгэлээ шингээн урлалаа.
Шунал хүсэл хир буртгаас ангид орших ариун тунгалаг, өнө мөнх, гоо үзэсгэлэнг билэгдэж бадамлянхуа цэцгээр чимэглэн хийлээ.
Бүтэн энгэртэй, бүлээн цустай, бүлэг Монголчууд сүнс болоод оюун сэтгэлдээ сийлэн урласан Монгол хувцасны өв соёлоо түм түмэн үеийг өртөөлөн мөнхөд эдлэх болтугай.

© 2025 он. O Couture. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.